Сүхбаатар аймаг Дарьганга сум Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймаг Дарьганга сум Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хүүхдийн хөгжилд-"Бид дэмжье, шийдье" 3-р чуулганыг ИТХ-ын дэргэдэх ГХУССЗ, Хамтарсан баг, ЕБС хамтран зохион байгууллаа

2022-10-07

2022.10.07 Дарьганга сумын ЕБС-ийн "ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД - "БИД ДЭМЖЬЕ, ШИ ЙДЬЕ" 3-р чуулганыг сумын ИТХ-ын дэргэдэх ГХУССЗ, ХАМТАРСАН БАГ, ЕБС хамтран зохион байгууллаа. Чуулганд сумын удирдлагууд болон АУБ нар оролцлоо. Хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэн өөрсдийн сурах орчин, үе тэнгийнхэн дээрэлхэл, дарамт, ялгаварлал, харилцаа,  хүүхдийн оролцоо, хүүхэд хамгаалал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг гаргаж, шийдвэрлэх арга зам гарц, гаргалгаа  хэлэлцэн сургуулийн захиргаа, сум орны удирдлагууд сурагчдадаа хандаж олон уриалга гаргаж дэвшүүлсэн, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүллээ. Мөн өсвөрийн сэргийлэгч бүлгэм андгай тангаргаа өргөлөө. Нийт чуулганд оролцсон сурагчид үе тэнгийнхэндээ, дүү нартаа "Бие биедээ хүндэтгэлтэй эрх тэгш хандаж, эерэг хандлагыг түгээж, эерэг ирээдүйг бүтээцгээе" уриалгыг гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%