Сүхбаатар аймаг Дарьганга сум Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймаг Дарьганга сум Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

2023-05-02

2023 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сумдын ИТХ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг Аймгийн ИТХ-аас амжилттай зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг нээж Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат үг хэлэв. Сургалтын хүрээнд Шүүмжлэх дүрэм эерэг ажил хэрэгч зан төлөвийг суралцах нь, ажил хэргийн ёс зүй, байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх орчин үеийн арга хандлагууд сэдвээр Полиси төвийн лектор багш Г.Эрдэнэгэрэл, МУЗЗНДНТУТ хууль дахь Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголтууд сэдвээр Удирдлагын академийн багш доктор профессор Я.Бямбаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн орчин сэдвээр аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр, Архив, албан хэрэг хөтлөлтийн анхаарах асуудал аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн сан хөмрөгч Б.Эрдэнэномин, khural.mn сайтын хөтлөх, арга зүй сэдвээр аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Б.Гаваасүрэн нар сургалт мэдээлэл өгч ажиллав. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын мэргэжилтнүүд болон сумдын ИТХ-ын мэргэжилтнүүдийн дунд "Нөхөрсөг" гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%