Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумын удирдлагууд, төсөвт байгууллагуудын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Я.Төмөрчулуун үг хэлж 2023 оны ололт амжилт бүтээн байгуулалтын ажил, 2024 онд Улсын болон аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг дурьдлаа. Аймгийн хэмжээнд 2024 оныг ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЖИЛ болгон зарласныг онцолсон. Мөн Сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Мөн Удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын гавьяат багш Д.Сэнгэдорж уригдан ирж "Удирдах ажилтны ёс зүй харилцаа хандлага" сэдвээр лекц уншиж зөвлөгөөнд оролцсон. Танд талархал илэрхийлж эрүүл энхийг хүсэн ерөөе.