2025 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдөр Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Удирдах ажилтны зөвлөгөөнд ИТХ-ын дарга, Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцож цаг үеийн мэдээ мэдээлэлээр хангагдаж 2025 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын өгсөн үүрэг чиглэлээс сумдтай холбоотой зарим хэсгээс дурьдвал:
* Сум бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурласан 3 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх
* Сумдын ойд зориулсан том том бүтээн байгуулалт хийхэд хугацаа давчуу учир сумын төвийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэхд анхаарч ажиллах
* Баяр наадмын зохион байгуулалтыг хөтөлбөр төлөвлөлтийн дагуу хийх. Бай шагналыг нэг түвшинд байлгахад анхаарах
* Улс төрийн албан хаагчид хууль бус томилгоог хийхгүй байхыг онцгой анхаар
* МУЗЗНДНТУТ хуулийн 56.4-ийг баримтлаж Багийн Засаг дарга нарыг БИНХ-аасаа сонгогдоод гараад ирсэн бол томилох
* Удирдлага зохион байгуулалтыг өндөр түвшинд авч явах багийн эв нэгдлийг хангаж нам улс төрийн талцал үүсгэхгүй байхад анхаарах