"Үүд" 1 дүгээр багийн ИНХ-ын Анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын мэдээлэл
2. Тооллогын комисс томилох тухай
3. Хуралдааны дарга сонгох тухай
4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
* Хуралдаан даргалагчид нийт 238 сонгогч иргэн саналаа өгснөөс Гомбын Отгонбатад 126 хүний санал буюу 52,9%-ийн санал авч хуралдаан даргалагчаар сонгогдлоо.
* Багийн засаг даргад нийт 237 сонгогч иргэн саналаа өгснөөс Гүрсэдийн Сүхбаатарт 127 санал буюу 53,5%-ийн санал авч 1 дүгээр багийн засаг даргаар томилуулахаар Сумын Засаг даргад уламжиллаа.