"Аман-Ус" 3 дугаар багийн ИНХ-ын Анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын мэдээлэл
2. Тооллогын комисс томилох тухай
3. Хуралдааны дарга сонгох тухай
4. Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай
* Хуралдаан даргалагчид нийт 233 сонгогч иргэн саналаа өгснөөс Боролзойн Нямдоржид 115 хүний санал буюу 49,3%-ийн санал авч хуралдаан даргалагчаар сонгогдлоо.
* Багийн Засаг даргад нийт 232 сонгогч иргэн санал өгснөөс Гүрдагвын Нямцэрэнд 144 хүний санал буюу 61,8%-ийн санал авч 3 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар Сумын Засаг даргад уламжлалаа.