2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сумын "УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Б.Ганболд үг хэлэв. Энэ жил сумын түүхт 100 жилийн тохиож байгаа учир нилээн өндөр зохион байгуулалттай ажиллахыг албан газрын дарга, эрхлэгч, төрийн албан хаагч нарт үүрэг болгосон. Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Ганболд, сумын засаг дарга М.Цэрэндаштай хамтран ажиллах гэрээ байгуулсан.