Эх орныхоо ирээдүй, үнэт баялаг, эрдэнэ болсон хүүхэд багачууддаа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" Хүүхдийн баярын мэндийг хүргэе. Хүүхэд бүр эрүүл энх байж, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж, хорвоо ертөнц хүүхдийн инээдээр цалгин бялхаж, амар амгалан, аз жаргалаар дүүрэн байх болтугай.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан ИТХ-аас "МАНЦУЙТАЙ ТАМИРЧИН" тэмцээнийг 6 сараас 1 нас хүртэлх насны ангилалд амжилттай зохион байгууллаа. Тэмцээндээ амжилттай оролцсон бяцхан хүүхдүүддээ өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.